Т.Тэлмэнг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлд сонгогджээ

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо буюу “IATA”-гийн 2026 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ.

Тус холбоо нь 1945 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 360 гаруй агаарын тээвэрлэгчдийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм.

“МИАТ” ТӨХК нь 1996 онд тус холбоонд элссэн ба түүхт 70 жилийнхээ босгон дээр дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчидтэй мөр зэрэгцэн Хойд Азийн бүс нутгийн агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл болж “Air China”, “Korean Air” компаниудын удирдлагуудтай хамт “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн энэхүү Удирдах зөвлөлд сонгогдсон байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.