Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.03.20/ Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тойргоос сонгогдсон зарим гишүүдийн хамт тус аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. 

Мөн үргэлжлүүлэн Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллах аж. Энэ үеэрээ казак иргэдэд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж. Мөн аймгийн төв талбайд зохион байгуулагдах баярын арга хэмжээнд оролцож, иргэд олон нийттэй уулзах юм. Түүнчлэн улс, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.