Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийнхэн Ил уурхайн 8а овоолгын орчимд 75 м3-ын багтаамж бүхий бүрэн автомат буюу ухаалаг, зөөврийн шатахуун түгээх станц суурилуулжээ. Ингэснээр, Ил уурхайд тээвэрлэлт хийж буй автомашины сул гүйлтийг бууруулж, нэгж автомашин бүрийн өдрийн бүтээмжийг дээшлүүлэх боллоо. Автотээврийн цехийн технологийн тээвэрт нийт 34 ширхэг БелАЗ-75131 загварын автомашинаар уулын цул тээвэрлэх үйл ажиллагааг ...
Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийнхэн 99, 100, 101, 102 дугаар бүхий дөрвөн БелАЗ машин шинээр угсарч, ажилд гаргахаар ажиллаж байна. Тус цех түүхэн замналынхаа туршид нийт 102 дахь хүнд даацын БелАЗ машин угсарч буй нь энэ юм. Үүний эхний хоёрыг нь Орос мэргэжилтнүүдтэй хамтарч байсан бол 100 БелАЗ машиныг өөрсдийн хүчээр угсарч байгааг Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон онцлов. Нийлүүлэгч компанийн мэргэжилтэн шинэ техник, ...
Эрдэнэт үйлдвэр жил бүр нөөцгүй техник тоног төхөөрөмждөө зуны дулаан цагт иж бүрэн засвар үйлчилгээ хийж, бүтэн жилийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Их зогсолт” хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг энэ сарын 22-оос 24-ний хооронд 48 цагийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар, бэлтгэл ажил өндөр түвшинд хангагдаж буйг “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн штаб өнөөдрийн ...
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн ...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүний хүрээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Иймд ...
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн ...
Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Вальютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга ...
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвд Үндэсний өв соёлын өргөө нээгдлээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус цехийн хамт олон 100 бүтээлч ажил хийхээр зорьсны нэг нь энэ өв соёлын өргөөг нээх ажил болж байна. Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол улсын даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр, Шүүн хатаах хэсгийн оосорлогч, аймгийн мэргэн Б.Батмөнх, тэжээгүүрийн ...
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олголоо. 2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулав. Түүнчлэн МШӨ-ний хувь ...