Ойн гавьяат ажилтан Б.Жамсран, малчин Д.Шоовой, АЖ Д.Ухнаа нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээвУлсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, ...

“Цацарагийн хамгаалалт, аюулгүй байдал болон дотоод хяналтын сайн туршлага солилцох, шинэ технологи сурталчлах нь” сэдэв сургалт явагдаж байна

Ийм нэртэй сургалт Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборт өнөөдөр явагдлаа. Хоёр өдөр явагдах уг сургалт нь  цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцох, цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтад Цацраг идэвхт ...

Таван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт Монгол Улсын гавьяат эмч цол олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, эрүүл мэнд,  нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж буй. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад дэгдсэн таван удаагийн халдварт өвчний голомтонд ажиллаж, эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж, тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан ...

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор “Хүй долоон худаг”-т 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд уралдаанч хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин ...

Наадмаар зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.  ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН  АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ НЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ    Дэлгэрэнгүй...

МХЕГ: Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна

Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ ...

Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

    Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж, ашиглалт оруулан  улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур төв болгох түүхэн шийдвэр гаргасан гавьяатан бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсан билээ. Түүний түүхэн гавьяа өнөөгийн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой тул  Монгол Улсын Засгийн Газар  2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоороо ...

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд эрүүл мэндийн ээлжит үзлэгт хамрагдаж эхэллээ

    Нийгмийн хариуцлагын жишиг загвар Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлж байна. Үүний томоохон хэсэг нь жил бүр зохион байгуулдаг эрүүл мэндийн иж бүрэн оношилгоо шинжилгээнд нийт ажилтнуудаа хамруулж, уурхайчдын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ оны ээлжит урьдчилан сэргийлэх үзлэг Эрдэнэт Медикал эмнэлэг дээр эхэллээ. 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэг 18 багц ...

У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд  “Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя”, “Монгол орны хөгжилд”, “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд”, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.