61 энгийн, 10 цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийхийг нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусаар парк шинэчлэл хийх юм. 2022 оны парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 61 энгийн, 10 цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхлээд байна.  Дэлгэрэнгүй...

Ш.Даваахүү: Эрдэнэт үйлдвэрийн 42 дугаар спартакиадад одоогоор 3000 гаруй тамирчин оролцоод байна

Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар спартакиад ид үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр зохион байгуулагдах тус спартакиадын волейбол, сагсан бөмбөгийн залуучуудын төрөл, ширээний теннис, бадминтон, олс таталтын тэмцээний шилдгүүд тодорч, одоогоор Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цех, Засвар механикийн завод тэргүүлж явна. Өнгөрсөн пүрэв гарагт Спорт цогцолбороос Эрдэнэт үйлдвэрийн спортын 42 дугаар ...

Баяжуулах үйлдвэр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалт өдөрлөгийг Соёл, урлагийн цогцолборын Их танхимд зохион байгууллаа. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр 1200-аад ажилтантай, нийт ажилтных нь 71 хувийг эрэгтэйчүүд, 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус цехээс гавьяаны амралтдаа гарсан 500-аад ахмадад хүндэтгэл үзүүлж, залуучуудынхаа ...

Мах, махан бүтээгдэхүүн экспортолдог “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ

Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод ...

Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тус аймагт ажиллахдаа өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа. Мөн Ерөнхий сайдын захирамжаар Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ. Тус зөвлөлийн анхны хуралдаанаар “Цагаан ...

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэнэ

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Хэвлэлийн хуралд Нийслэлийн ...

“Ханьдаа баярлалаа” талархлын өдөрлөг болов

 Засвар угсралтын цехийн Эцэг, эхийн зөвлөлөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Ханьдаа баярлалаа” талархлын өдрийг энэ сарын 12-нд  үйлдвэрийн ажлын байранд зохион байгууллаа. Ажилтнуудынхаа гэр бүлийн халуун дулаан, бат бөх харилцааг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлж, ажил мэргэжлийг гэргий нарт нь сурталчлан таниулах, тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэв. Эцэг эхийн зөвлөл, ...

Байгаль орчны цахим сургалтууд болов

 Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс,  “Грийн химистри” ХХК-тай хамтран “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин-2022” сэдэвт, “Эко-Монгол эрдэнэ” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Мод суулгах, арчлах арга аргачлал” сэдвээр сургалтууд зохион байгуулав. Энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд болсон уг сургалтуудад бүтцийн нэгжүүдийн дарга, мэргэжилтнүүд, байгаль орчин болон химийн бодис хариуцагч 200 гаруй ...

Хүүхдийн тоглоомын талбайнуудыг угааж цэвэрлэн, засаж сайжруулав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 ...

Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.