Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. ...
АБаянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад 2 зүйлийн талаар голчилж ярилцсан. Үүнд 1. Түмэнцогт сумын өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих 2. Нөөцийн мах борлуулах зэрэг багтсан юм. Уулзалтын үр дүнд 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа. ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, ...
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нарын хамтран зохион байгуулсан “Залуучуудаа ДЭМЖЬЕ” уриан дор уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 200 гаруй оюутан, сурагчид өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорьсон бөгөөд 2 хоногийн турш үргэлжилж шилдгүүд шалгарлаа. Тэдний хувьд 2 жилийн турш цар тахалаас үүдэн тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Харин энэ жил танхимаар ...
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш 2021” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний ...
Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд ...
Газрын харилцаатай холбоотой өргөдөлөө цахимаар илгээхийн тулд материалаа гараараа бөглөн скайнердаж хавсаргадаг байсан бол одоо шууд онлайнаар үүсгэх боломжтой болсон байна. Иргэн, хуулийн этгээд нь Газрын цахим систем /www.egazar.gov.mn/-ээр дамжуулан газар эзэмших эрхтэй холбоотой өргөдөлд хавсаргах материал болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг цахимаар үүсгэж, илгээх боломжтой боллоо. Дэлгэрэнгүй...
Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өчигдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын ...
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар арваннэгдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам:-Урьд ...
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа. -“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ? -Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч ...