Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 34 суманд микробиологийн аргаар MNS:6866-2020 улсын стандартын дагуу үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж дууслаа. Микробиологийн бэлдмэлийн чанар, эрүүл ахуйн байдалд Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори дүгнэлт гарган бусад бүлээн цуст амьтдад халгүй болохыг баталгаажуулсан. Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хаврын улиралд ...
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган 2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, ...
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 9-16-ны хооронд иргэдээс нийт 2217 дуудлага ирснээс 2015 буюу 90.9 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 105 буюу 5.21 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байгаа юм. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 216 иргэн ...
Өнөөдөр /2021.06.14/Улаанбаатар хотод ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Дэлгэрэнгүй...
Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал. Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна. Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 09-ний 07:00-22:00 цагийн хооронд болно. Үүнтэй холбоотойгоор дархаажуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. Харин Пүрэв гарагаас тухайн цэгүүд хуваарийн дагуу ажиллах юм. Дэлгэрэнгүй...
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог. Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч ...
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 3-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, ...
Төв аймгийн Эрдэнэ Сум Өгөөмөр 1-р баг Дэлийн үзүүрийн-Өлийн гарамын ойролцоо хоёр иргэн усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага өнөөдөр өглөө 06:10 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:46 цагт ослын газраас 3 км зайтай иргэн Г /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргасан. Мөн тус ...
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 93 орноос 36,145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182 удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард 14 удаагийн нислэгээр 1505иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, ...