Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3,995 өрх 295 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг юм. Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт, төр-хувийн ...
УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд: – Зах худалдааны төвүүд– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/– Зочид буудал– Амралтын газар– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ. Эдгээр ...
“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна. Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд ...
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой тавдугаар сарын 14-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, ...
Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Ч:4 “5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог” Ч:5 “Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад” Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/ Ч:25 “Тоосгоны ...
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулах шийдвэр гаргалаа. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол ...
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, ...
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 м2 буюу 0,9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг ...
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5,816 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3,505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,613 иргэн тус тус байрлаж байна. 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах ...