2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар /4-р баг/Сөртийн голын адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/ Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээж авсан. Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, ...
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлалаа. 1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн хооронд 2. Дуудлага худалдааны цахим хаяг: ...
Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдаан дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай үргэлжилнэ. Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий ...
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцэж байсан. Тус 2009 ам метр газрыг “Марта Грийн” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууц барихаар төлөвлөж, газраа ухаж эхлээд байсан юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох ...
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ Хүчилтөрөгч дамжуулах төвийг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих шийдвэр гаргасан. Одоогоор ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, зөөвөрлөдөг. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр сэхээн ...
Цагдаагийн төв байгууллагаас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ний өдөр клабхаусаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан ...
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар ...
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна. 2-р тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдана уу. Дэлгэрэнгүй...
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас ...
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо. Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой ба оношлуурыг ашиглахад 90 минут зарцуулдаг. Мөн “Covid-19” ...