Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, ...
Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон ...
Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна. Тэгвэл гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас ...
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Коронавирусийн халдварын (Ковид-19) эсрэг дархлаажуулах тухай” Улсын онцгой комиссын даргын 05 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд 2021 оны 03 сарын 10-12-ны өдрүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу “Астра Зеника” вакцины дархлаажуулалтыг халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн дархлаажуулалтын ...
Нийслэлийн найман дүүргийн байнгын болон түр 46 цэгт 94 баг ажиллаж, 14.00 цагийн байдлаар нийт 8,434 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Хуваарийн дагуу өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм. Маргаашнаас худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдыг ...
Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг ...
“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв. Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган ...
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Шуурхай штабын ажиллах журмыг ...
ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газраас санаачлан ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.Уулзалтад АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, менежер Б.Ганхуяг, ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн, НБҮГ-ын дарга С.Нацагдорж, Нисэх буудлуудын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Даваажав болон албаны бусад хүн оролцож, УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ...
ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна. Зудын ...