Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг батлууллаа. Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг ...
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авах авах ажиллагааг зохион байгуулна. УБ-Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Намуун зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Дэлгэрэнгүй...
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс гарах, нийслэл рүү орох хөдөлгөөнийг 2020.12.18-ны 06 цагаас эхлэн хязгаарлахаар болсон байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нар PCR шинжилгээ өгч нэвтрэх ба бусад иргэд, нийтийн тээврийг нэвтрүүлэхгүй. “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах тор журам”-ын ...
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. -ЭМДЕГ-аас иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд хийдэг олон чухал ажлын нэг нь хөнгөлөлттэй эм олгох, авах ажил. Хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?-УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой ...
Гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын шуурхай штабаас олгож байсан. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоосон билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ...
Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага ...
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай ...
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээрх аймгуудын 72 суманд ...
Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдсэн байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажлуулж байна. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ...
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн ...