Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 12-нд нийт 1030 хүнд шинжилгээ хийснээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч ажилтан хоёроос коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал ...
Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж /2020.11.12/ улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан А/1242 дугаар захирамжийн биелэлтийн талаар хэлэлцлээ. Өчигдөр /2020.11.12/ оройны 20.00 цагийн байдлаар Улаанбаатар хот руу орж, гарах товчоодоор нийт 1363 тээврийн ...
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалтыг танилцуулж байна. Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихгүй байж 119, 8008-6829 дугаарын утсаар зөвлөгөө авч халдвараас сэргийлээрэй. Дэлгэрэнгүй...
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМГ-аас дараах зөвлөмжийг гаргажээ. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан ...
Дэлхий нийтийг хамарсан коронавируст Ковид-19 халдварын цар тахал, Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа цаг үеийн байдалд зохицуулан ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон шуурхай операторын нийт бие бүрэлдэхүүний оролцоотойгоор цахим шуурхай хурлыг өнөөдөр 2020 оны 11-р сарын 14-ний өдрийн 14 цагаас зохион байгууллаа. Цахим ...
2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм. Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт ...
Хяналт шалгалтыг улам чангатгана Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо. ...
Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн арваннэгдүгээр сарын 12-ны өглөөний 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл ...
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит ...
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 37 зүйлд зааснаар хуулийн этгээд болон иргэн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Хуулийн этгээдийн эрх, үүрэг 34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ: 34.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах; 34.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай ...