Монголын төрт ёсонд сүүлийн 30 жил гараагүй бусармаг дүгнэлтийг хэлэлцэх гэж байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МУҮХЦ-ийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Мөн коронавирусийн халдвартай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монголын төрт ёсонд сүүлийн 30 жил гараагүй бусармаг дүгнэлтийг хэлэлцэх гэж байна
Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёр тоот дүгнэлттэй холбогдуулж байр сууриа илэрхийлье. Монгол Улсын Их хурлын дарга, Их хурлын гишүүд ээ!
Тусгаар Монголын иргэд ээ! Монголын парламент олон намын тогтолцоо үүссэнээс хойш гучин жил өнгөрсөн. Монголын төрт ёсны сүүлийн гучин жилд байгаагүй улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, сонгогдох сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил боллоо. Үндсэн хууль бол Монголын ард түмний үндэсний зөвшилцлийн тунхаг, нийт иргэдийн зөвшилцлийн бичиг баримт юм. Үүний үр дагаврыг бид өнөөдөр хэлэлцэх гэж байна. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж сүслэн биширч хуулиа дээдэлж ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц ямар байдалд хүргэснийг харж байна. Үндсэн хуулийн Цэц бол хууль тогтоогчоос гаргасан хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг Үндсэн хуулийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг, дүгнэлт гаргадаг байгууллага.
Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг өгч хууль батлахыг үүрэгддэг байгууллага боллоо. Энэ нь ҮХЦ улс төрийн шийдвэрээр Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл юм.


