SAMSUNG КОРПОРАЦИ 2 САРЫН 25-Д ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ НЭЭЛТИЙГ ЗАРЛАНА

Samsung Galaxy S9 утсыг танилцуулахаар төлөвлөсөн.

 

Технологийн шинэ мэдэллийг түгээгч Evan Blass  өөрийн жиргээгээр Galaxy S9 болон S9+ утсыг 2-р сарын 26-нд танилцуулагдаж, 3-р сарын 16-аас зарагдаж эхлэх байх гэж жиргэжээ.

 

Харин Samsung компани шинэ бүтээгдэхүүнийг дараа сард Барселона хотод болох дэлхийн үүрэн холбооны чуулга уулзалтаар танилцуулна гэж мэдэгджээ.

 

 

Одоогоор Galaxy S9 утасны бодит үзүүлэлтүүд хараахан олонд танилцуулагдаагүй ч 2-р сарын 25-нд болох нээлтэнд танилцуулагдана. Хүмүүс том есийн тоог Galaxy S9 утасны нээлт хэмээн таамаглаж байна. Galaxy S9 утасны зарим мэдээлэл олны дунд тархсаар л байна

 

Олон шинжээчид Samsung утасны дизайныг хэрэглэхэд илүү хялбар болгох байх гэж таамаглаж байна. Galaxy S9 утсыг ар гадаргуудаа хурууны хээ таних төхөөрөмжтэй болно гэсэн хүлээлт хэрэглэгчдийн дунд байна.

Ихэнх шинжээчид Galaxy S9 утсыг Apple компанитай ижил Galaxy S9 утсанд нэг линз бүхий камера, Galaxy S9+ утсанд 2 линз бүхий камератай байх магадлалтай гэж үзэж байна. Мөн хэрэглэгчид Samsung утасны гол онцлогууд болох утасгүй цэнэглэх технологи ба ус тоосны хамгаалттай байна гэсэн хүлээлттэй байна. Зарим таамгаас үзэхэд шинэ загварт Apple компаний Iphone X утасны нүүрний хэв таних төхөөрөмж багтсан бололтой. S9 утас маань өөртөө 512 GB багтаамжтай болох ч магадлалтай байна. Samsung компаний саяхан танилцуулсан A8 утас 2 линз бүхий нүүрний камератай байсан нь Galaxy S9+ утас нь ч мөн ижил 2 линзэт нүүрний камератай болох нь тодорхой байна.

 

Орчуулсан:   Г.Төгөлдөр                                                                      Эх сурвалж: Businessinsider

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.