БНХАУ 600 КМ/Ц ХУРДЛАХ MAGLEV ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ БҮТЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
2018 оны 1-р сарын 25-нд БНХАУ-ын 19 мэргэжилтэн хурдны MAGLEV галт тэрэг үүний эд ангийг хөгжүүлэх техникийн төлөвлөгөөг батлажээ.
Төлөвлөгөө нь одоогийн ашиглагдаж буй 350 км/цаг хүртэл хурдлах боломжтой MAGLEV хурдны галт тэрэгний дээд хурдыг 600км/цаг хүргэж мөн агаарын тээврийн хурдыг 800км/цаг-аас 1000км/цаг хүртэл нэмэгдүүлэхээр ажиллана хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлжээ. Дизайныг удахгүй хийж эхлэнэ. Загвар галт тэрэг энэ жилдээ бүтээгдэж, 2020 онд хурдны галт тэрэг 5 километрийн туршилтын замд гарахад бэлэн болно гэж CRRC Qingdao Sifang корпарацийн төлөөлөгч Динг Сансан хэлжээ.
Шинжлэх ухаан технологийн яамны санал болгосноор 2016 оны 10 сард төсөл танилцуулагдсан бөгөөд энэхүү төсөл нь БНХАУ-ын XIII-р 5 жилийн төлөвлөгөөний China's Key National R&D Program-ын нэгэн хэсэг болсон байна.
Хятадын компани, их сургууль болон коллежууд гээд нийт 16 байгууллага энэхүү төсөлд оролцож байгаа бөгөөд CRRC Qingdao Sifang корпораци удирдан ажиллаж байгаа юм байна.
Төслийн албаны мэдээгээр төслийн нийт төсөв 3 тэрбум гаруй юань болох юм байна.
Одоогийн байдлаар Япон улсын хурдны галт тэрэг туршилтаар 603км/цаг хүрч, харин ХБНГУ-ын хурдны галт тэрэг туршилтаар 505км/цаг хүртэл хурдалсан байгаа.
Эх сурвалж: China Plus
Oрчуулсан: Г.Төгөлдөр