Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, салбарын шагнал гардууллаа

Орчин цагийн Боловсролын салбарын үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь өдрийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох удирдлагууд дүүргийн боловсролын хэлтсийн багш ажилтан, сурган хүмүүжүүлэгчдэд хүндэтгэл үзүүлж, Нийслэл, дүүрэг, салбарын шагнал гардууллаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ”Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үргэлж боловсролын салбарыг дэмжиж ирсэн. Цаашид ч мөн адил багш сурагчдаа дэмжиж ажиллах болно. Боловсролын салбар улс орны удирдагч, бүтээн байгуулагч, шилдгүүдийг бэлддэг. Тиймдээ ч бид дэлхийн шилдэг сургуулиудад багш, сурагчдаа солилцоонд хамруулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэе” гэсэн юм. Элсэлтийн Ерөнхий шалгалтаар л гэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС төгсөгчдөөс бусад онуудтай харьцуулахад 2 дахин их оюутан сурагчид 800 оноо авсан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May be an image of 2 people, people standing and text that says 'с655 3405 баянзурх дуурэг'
May be an image of 2 people and people standing
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people standing, rose and text
May be an image of 1 person
May be an image of 4 people, people standing and text
May be an image of 5 people and people standing

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.