БЗДИТХ-ын IV дүгээр хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэнэ

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдааны бэлтгэл хангагдаж дууслаа. Ковид цар тахлын үед болж байгаа учир цахим болон танхимын дүүргэлт тодорхой хязгаарлалттай явагдана. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын хамт олонд зориулж “Хэвлэлийн Цэг” нээлээ.

Хэвлэлийн цэг нь IV ээлжит хуралдааныг шууд дамжуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг хийнэ. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IV дүгээр хуралдаанаар

1. Хурлын хороод байгуулж, ажиллах журмыг батлах

2. Баянзүрх дүүргийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлтийн талаар иргэдийн санал хүсэлт, төлөөлөгчдийн санал хүсэлтийг авах

3. Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах

4. Баянзүрх дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

5. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцэнэ.

Ээлжит IV дүгээр хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагаас эхэлнэ.

May be an image of indoor

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.