Egazar.gov.mn цахим системээс газартай холбоотой 12 лавлагааг авч болно

Газартай холбоотой төрийн үйлчилгээ илүү хялбар, иргэнд ээлтэй болсоор байна. Дүүргийн газрын албаар өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг ч 200 нь лавлагаа авахаар очдог. Egazar.gov.mn цахим системээс газартай холбоотой 12 лавлагааг авч болно. Мөн та Egazar.gov.mn-ээс газрын харилцааны үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой.

-Газрын эрхээ бусдад шилжүүлэх,

-Газрынхаа зориулалт өөрчлөх,

-Газрынхаа талбайн хэмжээ өөрчлөх

-Гэрчилгээгээ нөхөн авах,

-Гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх,

-Гэрчилгээний хугацаа сунгах зэрэг 17 хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

-Мөн өөрийн газрын кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ хэвлээд аваарай!!!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.