“АНУ-Д ГЭРЭЭТ АЖИЛТАН БҮРТГЭЖ БАЙНА” Н2В ВИЗАНЫ ТАЛААР ЭСЯ-С ТАЙЛБАР ХИЙВ
АНУ-н элчин сайдын яам Монгол улс даяараа Н-2 визний талаар үүсээд байсан эндүүрлийг өнөөдөр хийсэн мэдэгдлээрээ арилгаж байна. Тус мэдэгдэлд ингэж дурджээ:
Алхам 1:
Түр хугацаагаар АЖИЛЧИД авах шаардлагатай байгаа компани эсвэл ЗУУЧЛАГЧ байгууллагаа АНУ-аас олно.
АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Утга нь бол ажил хийх хүсэлтэй иргэд өөрсдөө ажлын байраа эсвэл АЖИЛ ЗУУЧЛАГЧ байгууллагаа АНУ-с олно гэсэн болно. Гэтэл зарим хэл усгүй, мэдээ мэдээлэл дутмаг Монгол иргэд маань яаж өөрөө ажлаа Америкаас олох вэ? гэсэн асуудлыг бид ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР монгол иргэдээ АНУ-д түр ажиллах ажил иргэдийн өмнөөс АНУ-д холбоо сүлбээгээ ашиглаж ажил хайж олж өгөх гэж хичээж та бүгдийн бөглөсөн олон арван АНКЕТ орчуулаад сууж байгаа хүмүүс болно.
Удахгүй эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр дарга нарын арын хүмүүс энд тэнд Н-2 визний зуучлалын төв гэж нээгээд огт шаардлагагүй. Англи хэлний курс, олон хуудас АНКЕТ бөглүүлж ОЛОН ЗУУН МЯНГАН ТӨГРӨГ иргэдээс хураагаад сууж байхыг үгүйсгэхгүй. Магадгүй тэдгээр эрх мэдэлтнүүдийн хийх гэж байсан бизнесийг БИД иргэдэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилгээ үзүүлж үнэгүйдүүлсэн болохоор хорсохдоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөнгө хаяж биднийг худал гүтгэсэн ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тэгээгүй байгаасай л гэж хүсэж байна. Зүгээр олон нийтээрээ нэгдсэн мэдээлэлгүйн улмаас л манай үйлчилгээг буруу ойлгосон байгаа байх.
АНКЕТ
https://docs.google.com/…/1FAIpQLSduSDV7dqEBNQgmo…/viewform…
Бидний өмнө бичсэн визний процесс гэсэн пост-г алхам болгож тайлбарласныг АНУ-н элчин сайдын яамны Пэйж болон сайтаас орж танилцана :
Н-2 виз мэдүүлэх ерөнхий журам:
Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/si…/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам


