СБДИТХ-ын ээлжит V хуралдаан боллоо

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар:1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хөндлөнгийн хяналт хийх дүүргийн “Хяналт, үнэлгээний баг”-ийн 2021 оны тайлангийн тухай асуудлыг ИТХ-ын төлөөлөгч, Хяналт үнэлгээний багийн ахлагч Б.Эрдэнэбулган нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.