Монголын жүдочид долоон медаль хүртэж, багийн төрөлд дэд байрт орлоо

Казахстаны нийслэл Нурсултан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болоход Монголын долоон бөх медалийн тавцанд гарав.

Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү, 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, Нурсултаны тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэд Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдочид болж байгаа бөгөөд манай жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байгаа билээ. Харин 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 90 кг-д Г.Алтанбагана, 70 кг-д Ц.Энхчимэг, -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн юм.

Энэ амжилтаараа манай улсын жүдо бөхийн баг дэд байрт бичигдэхийн зэрэгцээ тэмцээний сүүлийн өдөр болсон багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.