СБДИТХ-ЫН боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны хуралдаан боллоо

 Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2 дугаар хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанаар- Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн-Дүүргийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай асуудлыг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа-Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Бадамцэцэг-Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ-Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Ц.Булган нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.