Шри Ланка Улс авлигын нөлөөнд автсан зээлүүдийг дахин хэлэлцэх биш, цуцлах ёстой

Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан Шри Ланка Улс Ражапаксагийн гэр бүлийн санхүүгийн завхайрлаас үүдэлтэй санхүүгийн болон хүмүүнлэгийн хямралаас гарах хүртэл хэдэн арван жил биш юм аа гэхэд хэдэн жил зарцуулах болно.

Махиндаг 10 жилийн хугацаанд (2005-2015 он) Ерөнхийлөгч байх үед Засгийн газраас боомт, зам болон бусад дэд бүтцийг барихын тулд БНХАУ-аас илүү их хэмжээний зээл авч эхэлсэн.

Түүний дүү Готабая 2019 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо гэр бүлийн уламжлалаа үргэлжлүүлж, төслийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн байлгах болон бизнес эрхлэгчдийг баярлуулахын тулд илүү их зээл авсан.

Олон төслийн хувьд хэрэгжилтийн эцсийн цэг нь Ражапаксагийн төрөлх дүүрэг байв. Эдгээр төслүүдэд ашиглагдаагүй нисэх онгоцны буудал (Маттала Ражапакса олон улсын нисэх онгоцны буудал), эзгүй байсан крикет цэнгэлдэх хүрээлэн (Махинда Ражапакса олон улсын крикет цэнгэлдэх хүрээлэн) болон ашиггүй олон улсын хурлын төв зэрэг багтаж байна. Эдгээр төслүүдийг санхүүжүүлсэн зээл нь авлигын үйл ажиллагааны үр дүн байсан уу гэдгийг маш их ярьж байсан ч шалгаагүй орхисон юм. Махинда, Готабая нарын үед авсан бусад олон зээлүүд ч мөн адил.

Ражапаксагийн бодлогогүй зээлийг дагалдан өөр нэг хариуцлагагүй төсвийн бодлого урган гарч ирсэн нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нөөц баялгаа завшсан, уналтад орсон, хангалтгүй хэрэгжилттэй татварын тухай хууль байв.

Готабая 2019 онд хувь хүн болон аж ахуйн нэгжийн татварыг бууруулж, НӨАТ-ыг бараг хоёр дахин бууруулсан (15%-аас 8%) нь эдийн засгийг уналтад оруулав.

Хэт их зээлж, хэт бага татвар авахын зайлшгүй үр дүн: Өнгөрсөн тавдугаар сард дампуурлаа зарласан корпорац эсвэл хувь хүмүүсийн нэгэн адил Засгийн газар өр төлбөрөө төлж чадахгүй гэдгээ зарласан юм.

Азийн хөгжлийн банк, БНХАУ, БНЭУ, Япон, Дэлхийн банк болон хувийн зээлдүүлэгч нарт төлөх 35 тэрбум ам.долларын өрийг дахин хэлэлцэх хооронд Олон улсын валютын сан тусламж үзүүлж, Засгийн газарт 2.9 тэрбум ам.долларыг зээлдүүлэхээр санал болгосон байна.

Гэхдээ Шри Ланка Улсын бүх өрийг дахин хэлэлцэх шаардлагагүй. Төрийн албан тушаалтны авлигын улмаас зээл авсан тохиолдолд Шри Ланка Улс үүнийг цуцлах эсвэл хүчингүй болгох тодорхой эрхтэй юм.

Авлигын улмаас авсан зээлээс татгалзах энэхүү эрхийг олон улсын эрх зүй (Европын Зөвлөлийн Авлигын эсрэг Иргэний хуулийн конвенцын 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 34 дүгээр зүйл, олон улсын гэрээний UNITRAL зарчмуудын 3.3.1) болон ихэнх эрх зүйн тогтолцооны дотоодын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрдөг.

Үнэн хэрэгтээ энэ нь Шри Ланка Улсын нийтлэг хуулийн нэг хэсэг бөгөөд Хятадын гэрээний хуулийн 52-р зүйлд: “Хэрэв аль нэг тал нь хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан бол гэрээ хүчингүй болно” гэж тодорхой заасан байдаг.

Шри-Ланкчууд Ражапаксачууд болон хамсаатнуудынх нь хийсэн буруу үйлдлийн төлөө олон жилийн турш зовж шаналах болно. Тэд авлигын замаар авсан зээлд нэг ч доллар, юань, рупи, иенийг төлөх дарамтыг үүрэх ёсгүй. Хэрэв Ражапаксагийн төрөлх дүүрэгт зааны сүргийг дэмжих зорилгоор зээл авсан, авлигын хэрэгт холбогдсон гэх хардлага байгаа бол мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ёстой. Зээлийн нөхцөлийг дахин хэлэлцэх үеэр Шри Ланка Улс нөхцөл байдлаас үл хамааран авлигын улмаас байгуулсан аливаа гэрээг цуцлах, хүчингүй болгох эрхтэй гэдгээ тодорхой хэлэх ёстой юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.