СБДИТХ-ын хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2022 оны 3 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 3 асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанаар- Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай-Дүүргийн хороодын хэсгийн хуваарь батлах тухай-“Сүхбаатар дэвшил”, “Сүхбаатар дэвшил Менежмент” ОНӨААТҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл танилцуулж ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган 2022 оны 09 дүгээр сарын 30-нд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.






