“Хангарди-2022” спортын наадамд түрүүлж, АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо

Нийслэлийн ИТХ болон есөн дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдсан Хангарди-2022 спортын наадамд манай дүүрэг түрүүлж, АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо. Нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан уг тэмцээнд нийслэл, дүүргийн хурлын 150 гаруй төлөөлөгч, Ажлын албаны 140 орчим албан хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Уламжлалт спорт наадмыг энэ жил Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба зохион байгуулсан бөгөөд дартс, боулинг, гар бөмбөг, сагсан бөмбөг, буухиа тэмцээн гэсэн төрлөөр багууд өрсөлдлөө.Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон болон Төлөөлөгч нарын баг дартсын эрэгтэй ганцаарчилсан төрлөөр алт, боулинг багаараа мөнгө, сагсан бөмбөгийн эмэгтэй баг алт, гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй баг тус тус мөнгөн медаль хүртсэнээр ийнхүү АЛТАН ЦОМ-ын эзэн болсон баярт үйл явдлаар шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Ажлын албаны хамт олондоо талархал илэрхийлж, баяр хүргэе.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.