СХДИТХ: Иргэн таныг сонсъё уулзалт эхэллээ

ИРГЭН_ТАНЫГ_СОНСЪЁ уулзалт өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14-р хороогоор эхэлж байна. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэд оршин суугчдад тулгамдаж буй асуудлыг сонсож холбогдох шатны байгууллагуудад уламжилж хуулийн дагуу шийдвэрлэх, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах. Мөн иргэдэд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, явц үр дүнгийн талаар танилцууллаа. Тус уулзалт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцохыг хүсье.
Зохион_байгуулагч: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар






