АН: Нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлахыг шаардав

“Ил болсон ч шийдэгддэггүй, замхран мартагддаг олон хулгай, луйврын асуудалтай адил нүүрсний хэрэг шийдэл, буруутангүй алга болохыг Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй”.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ийнхүү мэдэгдэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Шаардлагад “хэрвээ энэ хэргийг замхруулбал, нүүрсний хэргийн “нүгэлтнүүдийг” өмгөөлж, хаацайлсан танай Засгийн газрыг мөн тэдний адил гэж үзэж, улс төрийн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна” гэжээ. Мөн оффтейк гэрээнүүдийн нөхцөл, Тавантолгойн бүлэг ордын уурхайн ам болон хилийн үнэ, экспортлосон нүүрсний тоо хэмжээний зөрүүг олон нийтэд ил болгох. Хоёр сая тонн нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлахыг шаардав.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.