Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд боллоо.

ХуралдаанаарТавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.