Д.Амарбаясгалан: Хууль хэнийг ч үл ялгахгүй, эрх тэгш үйлчлэх ёстой

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2025.03.17/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын албаныхан оролцож байна.

Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэйгээ уулзаж, санаа оноогоо хуваалцаад ирсэн. Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт 25 мянга гаруй иргэнтэй уулзлаа. Иргэд парламент нь парламент шиг ажиллахыг хүсэж, ярьж байна. Хот хөдөөгийн ялгаа байх ёсгүй. Гэвч эрүүл мэнд, боловсрол, бизнес эрхлэх нөхцөл ялгаатай хэвээр байна. Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид чинээлэг амьдрах боломж байсан ч хөрөнгө оруулалт алга” гэлээ.

Түүнчлэн “Үйлдвэрлэл бизнестэй зэрэгцэн байх ёстой зүйл бол тэгш хүрээмжийн байдал. Ирээдүй болсон хүүхдүүд сурах эрмэлзэл дүүрэн байсан ч сурах орчин нөхцөл муу байна. Тэдгээрийг шийдэх нь та бидний ажил юм. Гэр хорооллыг барилгажуулахад анхаарах ёстой. Аливаа асуудлыг захиргааны бус аргаар шийдэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Хөдөөгөөс хот руу биш, хотоос хөдөө рүү чиглэх урсгалыг анхаарч ажиллах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байна” хэмээн тодотголоо.

Мөн “УИХ мега төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Төрийн бодлогын тогтвортой байдал, уялдаа холбоог дэмжиж, төрийн салаа мөчир бүрт зөв хандлагагыг бий болгох шаардлагатай байна. Улстөржилт, намчирхал, талцал хуваалцлаас илүү улс эх орны төлөө зөв шийдвэр гаргаж ажиллах нь зүйтэй. Хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь хуульд өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстой. Хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш үйлчлэх ёстой” гэж ярилаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.