Сайд суудалдаа, засгууд хүүхдүүддээ хайртай…

Сүүлийн өдрүүдэд Улаанбурхан өвчний халдвар, тархалт нэмэгдэж, Дундговиос найм, Өмнөговиос дөрвөн тохиолдол батлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Өмнөговийн Засаг дарга Н.Энхбат нар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг өгсөн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр “Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчжээ” хэмээн цахим хуудастаа шүүмжлэн, мэдээлжээ. 

Тэгвэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Аймгийн ЭМГ-аас ноцтой гэж санал гаргаад, Онцгой комисс хуралдаж шийдээд, Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан, өнөөдөр зургаан тохиолдол, дахиад 8 сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карентинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина!” гэжээ.

Ийнхүү сайд нь суудалдаа, засгууд нь хүүхдүүддээ хайртай хүмүүс боллоо. Үнэхээр ч Засаг даргын тайлбараар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүн тавих нь юу юунаас чухал гэдгийг эрхэм сайдтайн ойлгохгүй байна гэж байх уу.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.