Ч.Сайханбилэг ирэх ДӨРӨВДҮГЭЭР САРД эх орондоо ирэх үү?!

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа эх орноосоо оргон зугтаж, харь улсад амьдрах болсон. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, эдүгээ АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон байдаг. Ч.Сайханбилэг ч АНУ-ын төр засгаас орогнол хүсэж, тус улсын хуулийн фирмээс өмгөөлөлийн үйдчилгээ авч байгаа билээ.

Нөгөө талд Монгол Улсын хууль, хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэх тал дээр өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа юм

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх явцдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар “Дубайн гэрээ”-г үзэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар Солонгосыг зорьж, тэндээсээ АНУ-д очсон байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэхээр АНУ-ын хууль, хяналтын байгууллагатай тохиролцож, асуудал нааштайгаар эргэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд ирэх дөрөвдүгээр сард түүнийг эх оронд нь авч ирэх, цаашлаад Монголын шүүхээр гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэхээр болжээ.

Хэрэв уншигчид санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” хэмээн ярьсан байдаг.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.