Монголбанкны Ерөнхийлөгчөөр Ч.Хүрэлбаатарыг томилж, Б.Лхагвасүрэнг Элчин сайдаар явуулах тохироо хийжээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан түүний оронд хэнийг томилох вэ гэдэг нь олны анхааралд ороод байна. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг томилохоор болжээ.

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Элчин сайдаар томилох тохироо хийсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь, өчигдөр нээлтээ хийсэн 2025 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудал багтсан билээ.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.