Хуулийн зөрчлөөр “давхар дээл” өмссөн Б.Баярбаатар

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргын хувиар Даваагийн Цогтбаатарыг эгүүлэн татах асуудалд ёстой л бөөрөнхийлсөн хариулт өгч, хуулийн зөрчил үүсэж байна гэж тайлбарлаад байгаа. Харин Э.Болормаа гишүүний хувьд Эрүүгийн хуулиар бус Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ гэж байгаа.
Гэвч мань Б.Баярбаатар өөрөө УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хэмжээний хүн биш гэдэг нь өөрийнх нь “давхар лээ”-ээс харагдана.
Тэр УИХ-ын гишүүн болохоос өмнө МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа.
Тэгвэл Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-т Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Эндээс харвал Б.Баярбаатар УИХ-ын гишүүн болоод МАН-ын Хяналтын хорооны даргын ажлаас “савраа” татах ёстой.
Атал УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлд Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэж заасны 43.1.2. улс төрийн намын сонгуульт албан тушаал хашиж болно гээд заачхаж. Тиймээс мань Б.Баярбаатар ажиг ч үгүйгээр “давхар дээл”-тэй даналзаж яваа хүн дээ.
Эх сурвалж: Erennews.mn