Дав.Цогтбаатар: Би гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан ба энэ үедээ албан тушаалаа урвуулан ашигласан гэдгийг Улсын дээд шүүх тогтоон шийдвэрлэсэн.

Гэтэл мань гишүүн өөрөө “Би 2024 оны зургаадугаар сард шүүхээс лавлагаа аваад, СЕХ-нд өгөөд, хуулийн дагуу нэр дэвшээд, ялалт байгуулсан. Улсын их хурлын гишүүн болоод тангараг өргөдөг шүү дээ. Тэр дагуу би гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Гишүүнийхээ үндсэн ажлыг хийгээд явж байгаа. Улсын дээд шүүхийн бичиг ирэх байх, надад мэдсэн юм алга. Өөрөө бол өргөдөл өгөхгүй” гэх тайлбарыг өгөөд байна.

Уг нь Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банканд ажиллаж байхдаа Мон дулаан, Газ импорт, Бэрэн ХХК-иудад давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн оногдуулсан. Анхан шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг Улсын дээд шүүх “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлсэн.

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон учир түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн хүрээнд үүсэх болчхоод байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.