БНСУ дахь монголчуудын анхааралд

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд зөвөлгөө хүргүүлж байна.
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний үдээс өмнө 11 цагт хийж, телевизээр шууд дамжуулан олон нийтийг ажиглагчаар оролцуулах юм.
Түүнчлэн Ёнхап агентлагийн мэдээлснээс үзвэл, Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шийдвэр гарах өдөр үндэсний хэмжээнд 20 мянган цагдаагийн албан хаагчийг хамарсан онцгой байдлын 338 цэрэг цагдаагийн хүчин, цагдаагийн 14 мянган алба хаагч Сөүл хотын төвд ажиллахаар төлөвлөгджээ.
БНСУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан тус өдөр томоохон хот, суурин газруудад жагсаал цуглаан идэвхжиж, ялангуяа Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болох эрсдэлтэй. Иймд тус газрын ойр орчмоор зорчихгүй байх, гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.
Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдох боломжтой хэмээн мэдээллээ.