Н.Учрал: Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая доллароор зарсан нь үнэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайдууд мэдээлэл өглөө.

Тухайлбал ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “39 стратегийн орд газар дотор “Төгрөг нуурын орд” хамаардаг. “Төгрөг нуурын орд”-ыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компани хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. УИХ-ын чуулган дээр миний яриад байгаа зүйл үнэн. Үүн дээр “Төгрөг Энержи” компани дөрвөн лиценз эзэмшдэг. Хүмүүс янз бүрийн мэдээлэл дээр буруу ташаа ойлголт өгч байх шиг байна. Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоон хоногийг хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье.” гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.