Б.Энхбаярт хариуцлага тооцох хүн байна уу

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “давхар дээл”-гүй бухимдан бусдыгаа байнга боорлодог болжээ. Дөнгөж өчигдөрхөн /2025.04.02/ Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцохдоо “7.3 тэрбумын хэргээр ял авсан С.Батдөл Богд ууланд амралтын газар ял эдэлж байгаа. Өөрийг нь илчлээгүйн төлөө нэг сайд тэнд “байлгадаг” гэх асуудлыг хөндсөн.

Гэтэл С.Батдөл ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид ял эдэлж байгаа аж. Б.Энхбаярын ярьсан асуудал нь өчигдөр, уржигдрынх биш. Хэдэн сарын өмнөх үйл явц. С.Батдөл ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр ангиас “Төр хур” амралтад ял эдлүүлж байсан бөгөөд түүнийг олон нийтэд ил болмогц буцаагаа шилжүүлсэн байдаг.

Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн дэд сайд, дараа нь сайдаар ажиллаж байсан нэгэн. Тэгэхээр энэ салбарын ажил ямар зарчмаар явагддаг вэ гэдгийг маш сайн мэдэх хүн гэсэн үг.

Тийм байтлаа УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд худал мэдээлэл хийж, бусдыг гүтгэж байгаа нь мань хүний хэр “поп” бэ гэдгийг л харуулсан явдал боллоо.

Ингээд ч зогсохгүй зарим эх сурвалжийн хэлж буйгаар “өнөөх” Засгийн газрын гишүүн болоогүйдээ одоо ч бухимдан намынхандаа гомдож явдаг болохоор тийн хэдэн сайдыг нь мэрэхээс хэтрэхээ байсан гэнэ.

Б.Энхбаяр ганц энэ удаа ч худал хэлж байгаа юм биш. Нүүрсний сонсголыг ахалж байхдаа ч хэд, хэдэн удаа худал хэлсэн бөгөөд түүний аманд “унасан” хүмүүс нэр төрөө сэргээлгэнэ хэмээж байсан билээ.

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.