Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлнө

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилсон билээ. Түүний нэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлсэн юм. Тэрбээр АТГ-ын дарга З.Дашдавааг өнгөрсөн зургаан жилийн хугацаанд сайн ажилласан, авлигын олон хэргийг илрүүлсэн, эхлүүлсэн олон ажлаа үргэлжлүүлж дуусгах ёстой гэдэг утгаар нь нэрийг нь дэвшүүлж байгаагаа тодотгосон байдаг.
Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газар болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Учир нь, Б.Жаргалсайханы зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Тиймээс түүний оронд Улсын Ерөнхий прокуророор хэнийг томилох нь олны анхаарлыг татсан хэвээр байна.
Эх сурвалж: Erennews.mn