“The MongolZ” баг Францын “3DMAX” багт хожигдлоо

Цахим спортын “CS2” төрлийн “PGL Bucharest” тэмцээн өчигдөр /2025.04.06/ эхэллээ. Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази тивээс Монголын “The MongolZ”, Хятадын “Rare Atom” багууд оролцож, эхний тоглолтоо хийсэн.
“The MongolZ” баг эхний тоглолтоо Францын “3DMAX” багийн эсрэг хийж, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад “The MongolZ” баг сүүлийн гурван тоглолтод нь хожоод байсан юм. Энэ удаад ч эхлээд “Ancient” дээр хожсон ч “Inferno” болон “Anubis” дээр дараалан хожигджээ. Харин “Rare Atom” баг Оросын “Virtus.pro” багийг 2-0 гэсэн харьцаатай хожсон аж.
Нийт 625 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний хоёрдугаар үе өнөөдөр болно.