Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй цуврал барилдаан үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Монгол улсын өсөх идэр харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд боллоо. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ 427-р анги, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэв.
Түрүү бөх аймгийн арслан Н.Өсөхбаяр өөрийн төрсөн нутаг болох Онгон сумынхаа түүхт 100 жилийн ойн барилдаанд түрүүлж, нутгийн ард түмэндээ бэлэг барилаа.