Хонгконг, Тайвань, Монголын сагсан бөмбөгийн багийн тоглолтууд энэ сарын 11-13-ны өдөр болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “А” болон “В” дивизонд хуваагдан зохион байгуулагддаг. Энэ удаагийн “В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн энэ долоо хоногт Монгол Улсад болохоор төлөвлөгджээ. Тодруулбал, Хонгконг, Тайвань болон Монголын сагсан бөмбөгийн багуудын тоглолтууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд “М Банк Арена”-д болно.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарсан манай эмэгтэй шигшээ баг талбай дээрээ хоёр хожил авсан тохиолдолд шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Хэрвээ манай баг тамирчид Хонконг, Тайваны багийг талбайдаа хожиж чадвал шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.
“М Банк Арена”-д болох тоглолт дөрөвдүгээр сарын 11-ий 19:00 цагаас Тайвань, Хонконгийн багийн тоглолтоор эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрийн 15:00 цагаас манай баг зочин багуудтай тоглоно. Монголд болох сагсан бөмбөгийн эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хуваарийг хүргэж байна.
04/11 – 19:00 Тайвань ба Хонконг
04/12 – 15:00 Хонконг ба Монгол
04/13 – 15:00 Монгол ба Тайвань