Портерын бүхээгт хавчуулагдсан иргэнийг аварчээ

Онцгой байдлын албанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг  багийн “Задгай”-д Авто замын зорчих хэсэгт өөрөө буулгагч “КАМА-KMC3046” загварын автомашинтай, Портер” загварын автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага ирсэн байна. Өчигдөр буюу 04.09-ний 11:50 цагт ирсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б /28 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгчээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.