“Салбадай” нарыг сургах тактик

Энэ удаагийн парламент олон зүйлээр анхдагч болж байгаа. Тэр дунд 126 гишүүнийг УИХ-ын дэгд суралцуулна гэдэг тун ч бэрх асуудал бололтой.

Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр чуулганы хуралдааны үеэр “Ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд 5 минутаас дээш болсон тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болно. Мөн УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд чөлөө өгөхгүй” гэдгээ мэдэгдлээ.

Үнэхээр ч УИХ-ын чуулганаар албан тушаалын томилгоо, аль нэг бүлэглэл, хэн нэгний лоббигоор яваа хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр танхим дүүрч бусад үед эзэнгүй шахам болох нь элбэг тохиолддог.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуучхаад хариултаа ч сонсолгүй гарч оддог поп гишүүд ч олон.

Спикерийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн Ө.Шижир ч дэмжиж, чуулганы танхимд хэн ч үлдэхгүй гараад явчихдаг үе байдаг гэдгийг баталсан байна.

Юутай ч энэ удаагийн парламентад тойрог болоод жагсаалтаас орсон гишүүдийн хувьд төрийн ордны журмаас гадна чуулганы танхимд тогтвортой суухаас эхлээд сурах зүйл ч их байна, сургах тактик ч мундахгүй нь бололтой.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.