Туул голд живсэн машины зорчигчдыг аварчээ

Онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Минж-Үржүүлэг” гэдэг газар “Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэсэн дуудлага 04.15-ны өдрийн 15:41 цагт иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын автомашин “Туул” голын усанд живж иргэн Э /49 настай эрэгтэй/, П /45 настай, эмэгтэй/, Н /40 настай, эмэгтэй/ , Н /4 настай, эрэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд аюулгүй газар гаргаж, автомашиныг нь уснаас татан гаргасан байна. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.