Н.Учрал төрөөс хамгаалалт авах уу

 Уран эсэргүүцэгчид ууртай байна. Уурандаа хэнийг ч яаж мэдэхээр байна. Тиймээс ураны гэрээг толгойлсон Засгийн газрын ХЭГ-ын сайд Н.Учрал хүссэ, хүсээгүй төр хамгаалалтад авахад буруудахааргүй болжээ. Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өмгөөлөгч гэгддэг Д.Пүрэвбаатар ч үүнийг баталж, өөрийн цахим хуудаснаа “Уранчид Учралыг алах бололтой” гэж бичээд устгажээ.

Учир нь өөрсдийгөө “уран эсэргүүцэгчид” гэж нэрлэсэн хэсэг нөхөр өчигдөр “Бадрах энержи”-гийн төлөөлөлтэй уулзалт хийх үедээ Францын иргэний биед халдаж, алсан ч багадна гэх агуулгатай үгсийг чулуудна билээ. Мэдээж олон нийтийн сүлжээнд тухайн асуудал ямар ч эвлүүлэггүйгээр нийтлэгдсэн тул эмэгтэйг нь хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн.

Тэгвэл уран эсэргүүцэгчид дараагийн удаа хэнийг онилоод байгаа нь тодорхой болсныг хүн бүр мэдэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Улсын харцага Г.Ганхуяг цахим сүлжээнд мөн дээрхтэй адил агуулгатай сэтгэгдлээ олон нийтэд хуваалцаж, бусдыг заналхийлсэн.

Мэдээж хуулийн байгууллагаас шалгалт хийж, баривчлаад байгаа. Харин энэ удаа яах бол…

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.