Лу.Гантөмөрийн том амбиц Ерөнхийлөгч

Дуулиан шуугиантайхан МАН-ын хөнжилд орж засагтай хамтарсан АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд тун завгүй. АН-ын дарга Л.Гантөмөрийн саналаар Н.Ганибал намынхаа гал тогоог атгаж генсекээр томилогдсон.

Үүгээр ч зогсохгүй саяхан болж өнгөрсөн Их хурлаараа ШИНЭ нам, Либерал намуудыг эгнээндээ нэгтгэж хүчээ нэмсэн гээд АН-ынхан маш олон ажлыг хөшигний цаана амжуулсаар явна.

Найман жил гудамжинд лааз өшиглөж явсан Л.Гантөмөртөнгүүд мэдээж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай зүгээр ч нэг хамтраагүй гэдгийг болж буй үйл явдлууд харуулж байна.

Хоёрхон жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам эртнээс бэлдэж хэн хэнийг дэвшүүлэх тохироогоо нууцхан хийгээд амжсан бололтой. Эс бөгөөс АН-даа дэмжлэг багатай намынхандаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байгаа Лу.Гантөмөр зоригтойгоор энэ олон алхмыг хийх хүч байхгүй гэдгийг намынхан нь ил тод яриад эхэлсэн.

Яг үнэндээ УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-аас дэмжлэг авсны хүчинд Лу.Гантөмөр жагсаалтын нэгд эрэмбэлэгдэж гишүүн болоод зогсохгүй хамтарсан Засгийн газрын нөлөө бүхий Шадар сайдын албан тушаалыг авсан нэгэн.

Тэрбээр нэгэнт МАН-аас тултал дэмжлэг авсан учраас АН-ын даргын суудалд хэсэгтээ дархлагдахаар болсон. Ямартай ч хоёрхон жилийн дотор утаа, түгжрэлээсээ сална хэмээн амлалт өгчихсөн Лу.Гантөмөрийг монголчууд Ерөнхийлөгч болгох нь юу л бол.

Нөгөө талаас Женко Х.Баттулгын гар хөл болсон УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөөр улиран сонгогддог болох тухай ҮХНӨ-ийн төслийг боловсруулж эхэлчихсэн.

Тэгэхээр Лу.Гантөмөрийн алсын бодол Ерөнхийлөгч болно гэх том амбиц нь замын дунд эвгүйтэж мэдэхээр….

Эх сурвалж: ERENNEWS.MN

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.