Ж.Энхбаяр сайдаа, монопол үйлдвэрүүд чинь баяжиж, иргэд чанаргүй, үнэтэй гурил идэх үү

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын оруулж ирсэн “Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна.

Уг нь одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа /2024.05/ “Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль”-ийн төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан. Ингэснээр 2024 оны тавдугаар сарын 01-нээс манай улсын хилийн боомтуудаар хэмжээгүй, хугацаагүйгээр гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн.

Энэ нь ч ард иргэдэд тун таатай сонголт бас хямд үнэтэй гурил, малын тэжээл авах нөхцөлийг бүрүүлж өгсөн. Үнэн хэрэгтээ гурилын үнэ хязгааргүй, гэнэт өссөн нь монопол компаниуд үгсэн нийлж үнэ нэмдэг байсныг ШӨХТГ нотолж байсан.

Импортын татваргүй болгосноор баруун аймгуудад шуудай гурилыг 120-130 мянган төгрөгөөр авдаг байсан бол татваргүй болгосноор Увс аймагт 65 мянга, Завханд 59 мянга болж буурч байв. Энийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ буурсан. Малын тэжээлийн үнэ ч буурсан.

Өөрөөр хэлбэл импортын татварыг тэглэсний хүчинд өнгөрсөн хугацаанд үнэ нэмэгдээгүй тогтвортой байсан нь гурил, цаашлаад гурилан бүтээгдэхүүн.

Тэгсэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй тус яамны зарим албан тушаалтнууд  гурил, тэжээлийн монопол компаниудийн эрх ашгийн төлөө буцаагаад импортын гурилын татварыг сэргээхээр зүтгэж байна.

Энэ тохиолдолд иргэд гурилын сонголтгүй болж, өндөр үнэтэй авахаас гадна чанартай нь ч олдохоо байх нь.

Учир нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Улаан буудай, гурилын чанарын үзүүлэлт яах вэ. Судалгаагаар дотоодын улаан буудайн 70, гадаадын улаан буудайн 9.7 нь чанаргүй. Дотоодын гурилын 80%, гадаадын гурилын 20% чанарын шаардлага хангахааргүй байна” гэж чуулганы танхимд хэлж байна.

Тэгэхээр Ж.Энхбаяр сайд гурилын хэдхэн компанийнхаа төлөө иргэдийг чанаргүй, өндөр үнэтэй гурил ав гэдэг тулгалт хийх нь ээ.

Эх сурвалж: erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.