ОУХМ Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн гранприд X байр эзэллээ

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод боллоо. 

Энэ тэмцээнд оролцсон ОУХМ Б.Мөнгөнтуул X байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртжээ. Түүний хувьд сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгасан байна. Пунагийн цуврал түүний оролцох ёстой сүүлийн тэмцээн байсан бөгөөд Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлж байна. Ингэснээр түүний хувьд эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний 2025 оны улиралд 20 оноос цуглуулснаар эрэмбийн 11 дүгээр байрт жагсаж эхэлжээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.