Булганы түймрийг цурманд оруулж, Дарханыхыг унтраажээ

Онцгой байдлын албанд Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант баг Өвөлжөөн булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т ойн түймэр гарсан гэсэн дуудлага 04.08-ны  12:43 цагт иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Ханжаргалант багийн Байгаль хамгаалагчид, Булган сумын Булган багийн Засаг дарга ажиллаж, 13:07 цагт түймрийг цурамд оруулсан байна. Уг түймэрт 1,5 га ой шатсан.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Тэхийн өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, Хонгор сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т хээрийн түймэр гарч байна гэх дуудлага 4.08-ны 15:50 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагад тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Хонгор сумын 2 дугаар багийн иргэд 30 га талбай шатаж байсныг 19:49 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.