Монгол эмэгтэй Японд Америкийн иргэний түрийвчийг хулгайлжээ

Энэ сарын 9-нд Токио хотын Асакуса сүмийн хашаанд АНУ-ын 81 настай эмэгтэй жуулчны үүргэвчнээс 10,000 иен /245.000 төгрөг орчим/ бүхий бэлэн мөнгөтэй түрийвчийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээлснээр тухайн хүн 36 настай, Монгол Улсын иргэн М.Хишигжаргал гэгч аж.
Энэ сарын 6-ны өдөр тус сүмд халаасны хулгайн хэрэг үйлдэгдсэн тул цагдаагийн ажилтнууд эргүүл хийж байсан байна. Гэтэл хохирогч эмэгтэй гараа угааж байхад нь М.Хишигжаргал үүргэвчийг нь хүрмээрээ халхалж, түрийвчийг нь авч байгаагаад баригдсан аж.
М.Хишигжаргал байцаалтын явцад “Тэр цүнхэнд байсан зүйл миний хүрмэнд тээглээд унах гэж байсан тул би газраас авсан”. Тиймээс би буруугүй гэж мэдүүлж байгаа гэнэ. М.Хишигжаргал аялал жуулчлалын визээр Япон улсад зорчиж байжээ.